Тусгай ур чадварын ажилтны тогтолцоо
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хуудаснуудаас үзээрэй.
Асаргааны ажлын тусгай ур чадварыг “Nursing Care Skills Evaluation Test”, “Nursing Care Japanese Language Evaluation Test”, Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт гэсэн гурван шалгалтаар дамжуулан үнэлдэг.
Nursing Care Skills Evaluation Test болон Nursing Care Japanese Language Evaluation Test нь асаргааны ажлын байран дээрх мэргэжлийн ур чадвар болон япон хэлний мэдлэгийг хэмжих замаар ямар ч нөхцөлд бэлэн байх түвшнийг суурь түвшин гэж үндэслэн тогтоосон байдаг.
Япон хэлний мэдлэгийн түвшнийг Япон сангийн япон хэлний суурь мэдлэгийн шалгалт (JFT-Basic) эсвэл Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (JLPT) (N4-өөс дээш түвшнийг хангах)-ыг үндэслэн тогтоодог.
Дараах гурван шалгалтын тухайд дарааллын дагуу тайлбарлая.
1. Япон сангийн япон хэлний суурь мэдлэгийн шалгалт (Japan Foundation Test for Basic Japanese, JFT-Basic), эсвэл Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (JLPT)-ын N4-өөс дээш түвшнийг хангах
2. Nursing Care Japanese Language Evaluation Test
3. Nursing Care Skills Evaluation Test
Тусгай ур чадварын ажилтан (i) оршин суух зөвшөөрөл авах шалгалтад бэлдэхдээ сурах бичиг ашиглан бие дааж хичээллэхээс гадна япон хэлний сургуульд элсэн орж суралцах боломжтой юм. Энэ нийтлэлд бие даан суралцагчдад зориулсан сурах бичиг болон цахим хуудсыг санал болгох болно.
Гадаад улсын иргэд сэтгэл амар Япон улсад ирж асрагчаар ажиллах боломжийг хангах зорилгоор Улсын, орон нутгийн, мөн аж ахуйн нэгж албан байгууллагуудын болон асрамжийн газруудын зүгээс төрөл бүрийн дэмжлэгийг үзүүлж байна. Үүнд асаргааны ажилтай холбоотой дэмжлэгээс гадна хэл сурах, амьдрах суурь нөхцөлийг хангах зэрэг өргөн хүрээний бүрэн дэмжлэгүүд багтдаг.
1. Урьдчилсан удирдамж
2. Японд ирэх, явах үеийн угталт, үдэлт
3. Орон сууц, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай гэрээний дэмжлэг
4. Өдөр тутмын амьдралын чиглүүлэг
5. Төрийн байгууллагын үйлчилгээ авахад дагалдаж очих
6. Япон хэлний сургалтын боломжоор тэтгэх
7. Зөвлөгөө, санал гомдолд хариу үзүүлэх
8. Япон хүмүүстэй харилцах боломжоор тэтгэх
9. Ажлын байраа солих үед туслах (Хүний нөөийн цомхотгол гэх мэт тохиолдолд)
10. Тогтмол уулзалт хийх, төрийн байгууллагад тайлан өгөх
Гадаадаас ирсэн асаргааны ажилтнуудад Японы асаргааны ажлын байрыг таашааж, өөрсдийн туршлага болон чадвараа бүрэн ашиглаж, амар тайван ажиллаж амьдрахад дэмжлэг үзүүлж байна.
Гадаадаас ирсэн асаргааны ажилтнуудын хоорондын уулзалтаас авхуулаад тэдний асаргааны ажилтай холбоотой санаа зовнил, өдөр тутмын эсвэл нийгмийн амьдрал дээр тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад зөвлөгөө өгч байна.
Олон улсын асаргааны ажилтныг дэмжих “Япон хэл сурцгаая” (https://aft.kaigo-nihongo.jp/rpv/) цахим хуудас нь асаргааны чиглэлээр сурч, эсвэл ажиллаж буй гадаад иргэдэд зориулсан нэгдсэн платформ бөгөөд япон хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн сацуу асаргааны ажлын байранд шаардлагатай ур чадварыг суралцахад туслах болно. Өндөр үр дүн үзүүлэхийн тулд суралцагч өөрөө бие дааж суралцах нь зайлшгүй чухал юм. Тийм орчныг бий болгож буй цахим хуудас бол яах аргагүй “Япон хэл сурцгаая” бөгөөд үүгээр дамжуулан япон хэлний (N3 түвшин) хүртэлх мэдлэг болон асаргааны үндсэн ур чадваруудыг эзэмшихэд зориулагдсан. Мөн тэдгээрийн шалгалтад бэлтгэх бэлтгэл, багш нарт зориулсан контент байхаас гадна нийгмийн сүлжээн дэх хаягаа холбосноор хэрэглэгчид хоорондоо харилцах боломжтой. “Асаргааны япон хэл”, “Асаргааны ур чадварын шалгалт” зэргийн сурах бичгийг мөн үзэх боломжтой. Хэлний хувьд англи, камбож, Индонез, Непал, Монгол, Мьянмар, Вьетнам, Хятад, Тайланд гэсэн 9 хэлний сонголттойгоор хийгдсэн.