FAQ

Байдаг. Асаргааны ажлын тусгай ур чадварын шалгалт нь “Nursing Care Skills Evaluation Test”, “Nursing Care Japanese Language Evaluation Test”, Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт гэсэн гурван шалгалтаас бүрддэг. Nursing Care Skills Evaluation Test болон Nursing Care Japanese Language Evaluation Test нь асаргааны ажлын байран дээрх шалгуулагчийн мэргэжлийн ур чадвар, япон хэлний мэдлэгийг хэмжиж ямар ч нөхцөлд бэлэн байх суурь түвшинд байгаа эсэхийг шалгадаг. Япон хэлний мэдлэгийн түвшинг тогтоохдоо Япон сангийн япон хэлний суурь мэдлэгийн шалгалт (JFT-Basic) эсвэл Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (N4-өөс дээш түвшнийг хангах)-ыг үндэслэн тогтоодог.

Япон улсын Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны цахим хуудсанд Тусгай ур чадварын ажилтны тогтолцооны танилцуулга болон шалгалт өгөх заавар журам бүхий гарын авлага байдаг. Шалгалтыг зохион байгуулдаг Прометрик ХХК-ын цахим хуудасны холбоосыг хавсаргав.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн хүрээнд асаргааны мэргэжилтэн горилогчоор Японд ирж, 4 жил асрамжийн газарт сурч, ажилласан, эсвэл асаргааны “Ур чадвар бүхий ажилтан II зэрэг”-ийг дүүргэсэн гадаадын иргэдийн хувьд шаардлагатай ур чадвар, Япон хэлний мэдлэгийн түвшнийг хангасан гэж үзэн, асаргааны ур чадварын шалгалт, Япон хэлний мэдлэгийн шалгалтаас чөлөөлөгдөж “Тусгай ур чадварын ажилтан (I)” руу шилжих боломжтой. Асаргаанаас бусад “Ур чадварын ажилтан (II)” дүүргэсэн гадаадын иргэдийн хувьд Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын заримаас нь чөлөөлөгдөнө. (“Nursing Care Skills Evaluation Test” болон “Nursing Care Japanese Language Evaluation Test”-ыг өгөх шаардлагатай.)

Улс орон бүрийн илгээх журмаас хамаарч өөр өөр байдаг.
Хэлтэс дотроо өөрчлөх боломжтой. Мөн шалгалтаар дамжуулан ур чадварын түвшин нь өндөр болох нь батлагдвал хэлтэс хооронд ажлын байраа солих боломжтой. Асаргааны ажлын хувьд асаргааны өөр байгууллага руу шилжиж ажиллах боломжтой.
Хэлтэс дотроо өөрчлөх боломжтой. Мөн шалгалтаар дамжуулан ур чадварын түвшин нь өндөр болох нь батлагдвал хэлтэс хооронд ажлын байраа солих боломжтой. Асаргааны ажлын хувьд асаргааны өөр байгууллага руу шилжиж ажиллах боломжтой.
Тусгай ур чадварын ажилтан (i)-аар явах бол гэр бүл нь дагалдах боломжгүй. Асаргааны мэргэжилтний үндэсний хэмжээний эрх авсан нөхцөлд гэр бүлийн хамтаар байнгын ажиллаж амьдрах эрхтэй болно.
Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын 4-р зэргийг (анхан шатны япон хэлний түвшин) авсан байх шаардлагатай.
Өмнө нь Японд амьдарч байгаагүй иргэд шалгалт өгөх зорилгоор “Богино хугацааны виз”-ээр Японд ирж шалгалтаа өгөх боломжтой. Мөн, гадаад орнуудад ч шалгалт явагддаг. 2020 оны 10 сарын байдлаар Камбож, Индонез, Монгол, Непал, Филиппин улсуудад шалгалт явагдаж байна.

Тухайн хэлтэс дотроо өөрчлөх боломжтой. Мөн шалгалтаар дамжуулан ур чадварын түвшин нь өндөр болох нь батлагдвал хэлтэс хооронд ажлын байраа солих боломжтой. Асаргааны ажлын хувьд асаргааны өөр байгууллага руу шилжиж ажиллах боломжтой.

JICWELS-ээс явуулдаг Гадаад асаргааны ажилтнуудад үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх үйлчилгээнд (Free consultation services for foreign care workers) хандаарай. Үүнээс гадна адилхан асаргааны ажил хийдэг гадаадын иргэдийн уулзалт мөн явагддаг.

“Япон хэл сурцгаая” цахим хуудсаар зочлоорой. Японд асаргааны ажил хийдэг та бүхэн япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын 3-р зэрэг болон асаргааны анхан шатны ур чадварыг эзэмшихэд зориулсан япон хэлний цахим хуудас юм.
Scroll to Top