Хэзээ нэгэн өдөр япон улсад ажиллахыг хүсч буй танаа Japan Care Worker Guide 2021@Mongol (Online Seminar)

Хэзээ нэгэн өдөр япон улсад ажиллахыг хүсч буй танаа Japan Care Worker Guide 2021@Mongol (Online Seminar)

Японыг сонирхдог та бүхэн, Японд асаргааны ажил хийж үзэхгүй биз?
Япон улсад асаргааны ажил хийдэг Монгол хүн оролцох
Японд ажиллахын тулд яах талаархи онлайн тайлбар хурлыг зохион байгуулах гэж байна.

“Japan Care Worker Guide 2021” @Mongol (Online Seminar)

 

「Japan Care Worker Guide 2021 ~онлайн тайлбар хурал~」-г онлайн хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй энэ арга хэмжээ нь та бүгдэд Япон дахь амьдрал, Японд асаргааны ажилд орохын тулд хэрэгтэй 「Тусгай ур чадвар」-н талаар танилцуулах зорилготой ба бодитоор Японы асаргааны байгууллагад ажиллаж буй хүнтэй онлайнаар холбогдож сонирхсон асуултандаа хариулт авах гэх мэт ѳнгѳрсѳн жилээс илүү баяжуулсан агуулгатай боллоо.

Энэхүү арга хэмжээ нь Монгол улс дахь шинэ коронавирусын нѳхцѳл байдалтай уялдуулан хүн цуглуулах хэлбэрээр биш та бүхэн ѳѳрийн компьютер болон ухаалаг утсаа ашиглан Facebook live-р үзэж сонсох боломжтой байдлаар зохион байгуулагдах юм. Хэрэв та Японд ажиллах сонирхолтой эсвэл асаргааны ажилд сонирхолтой бол заавал оролцоорой.

 

Ивентийн нэр:    Japan Care Worker Guide 2021 ~Онлайн тайлбар хурал~

■Зохион байгуулагч:Japan Care Worker Guide менежмэнтийн алба

※  Энэхүү тѳсѳл нь Япон улсын Эрүүл мэнд, халамж хѳдѳлмѳрийн яамны санхүүжилттэй「Асаргааны хүний нѳѳцѳд гадаад хүнийг оруулахыг дэмжих тѳсѳл」-н нэг хэсэг болно.

■Огноо: 2021 оны 10 сарын 30 (Бямба гариг) 15:00-16:30  (Монголын цагаар)

Япон болон Монголыг холбосон онлайн тайлбар хурлыг зохион байгуулна.

■Оролцох арга:Энэхүү тѳсѳл нь Монгол улс дахь шинэ коронавирусын тархалтын нѳхцѳл байдалтай уялдуулан, урьдчилан бүртгүүлж оролцох сонирхолоо илэрхийлсэн хүмүүст хувийн тѳхѳѳрѳмжѳѳрѳѳ (компьютер болон ухаалаг утас) Facebook Live буюу шууд дамжуулалтыг хэрхэн хүлээн авах талаар мэдээлэл хүргэх байдлаар зохион байгуулагдана. Тодорхой мэдээллийг анкет хүлээн авах газраас лавлана уу.

■Оролцох хүмүүс: Монголд амьдардаг Японд ажиллаж, амьдрах сонирхол бүхий эсвэл асаргааны ажилд сонирхол бүхий хүмүүс.

■Тайлбар хурлын агуулга:Японд асаргааны ажил хийж буй Монгол ажилтантай онлайнаар шууд холбогдож, Япон болон Японы асаргааны ажлын талаар тайлбарлана. Асуултыг урьдчилан хүлээн авч, арга хэмжээний үеэр хариулах болно.

  • Японы сэтгэл татам талыг танилцуулах
  • Японы одоогийн байдалын талаар
  • Японд асаргааны хүний нѳѳц хэрэгтэй байгаа шалтгаан
  • Асаргааны ажлын талаар мэдэцгээе буюу (ажлын сайхан тал, 1 ѳдрийн ажил хэрхэн ѳнгѳрдѳг болон дадлага сургалтын тухай)
  • Тусгай ур чадварын системийн тухай
  • Шалгалтын асуултуудын талаар (Япон хэл сурах талаар зѳвлѳгѳѳ, сурах арга)
  • Асуулт хариулт

■Анхаарах зүйлс: Шинэ коронавирусын халдварын нѳхцѳл байдалтай холбогдуулан, зохион байгуулалтыг ѳѳрчлѳх тохиолдол гарч болзошгүйг анхаарна уу. Ямар нэг ѳѳрчлѳлт гарах тохиолдолд доорхи анкет хүлээн авах компаниас холбогдох болно.

Онлайн дамжуулалт (Тайлбар хурал)-г үзэх сонирхолтой хүмүүс, доорхи Фэйсбүүк мессенжэр хаягруу дараахи мэдээллээ илгээнэ үү.

■Хэрэгтэй мэдээлэл

・Сургуулийн нэр

・Овог нэр

・Имэйл хаяг

・Утас

・Тайлбар хурлын багш болон асаргааны ажил хийдэг Монгол ажилтанд хандсан асуулт

…Японд асаргааны ажил хийхтэй холбогдуулан ойлгомжгүй, эргэлзээтэй санагдсан зүйлс, асуумаар санагдсан зүйлс…

■ Анкет хүлээн авах

・Компаний нэр: Зэмст ХХК

・Хариуцсан ажилтаны нэр: Энхбаяр

・Харилцах утас: 99990963

・Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/ZEMSTLLC/

Жич. Фэйсбүүк мессенжэрээр бүртгүүлнэ үү.

■ Бүртгэл дуусах хугацаа 2021.10.27 (Лхагва гариг)17:00

 

Facebook Event Page: Japan Care Worker Guide 2021@Mongol Online Seminar

Facebook Group Page: Japan Care Worker Guide @Mongol

Contents: