Япон жилийн 4 улиралтай бөгөөд ’四季’ 4 улирал буюу “Шики” гэж нэрлэдэг. “4 улирал нь гадныхны сэтгэлийг татдаг Японы бас нэг гол зүйл юм.
Contents:
Япон ямар ямар 4 улиралтай вэ?
Япон “ХАВАР, ЗУН, НАМАР, ӨВӨЛ” гэсэн 4 улиралтай.
- ХАВАР→Аажмаар дулаарч урь орно. Сакүра цэцэг дэлгэрдэг улирал.(3-с 5-р сар)
- ЗУН→Бороо хур ихтэй үеийн дараа улам их халдаг.(6-с 8-р сар)
- НАМАР→Сэрүүсч сайхан болдог улирал.(9-с 11-р сар)
- ӨВӨЛ→Агаарын температур буурч хүйтэрдэг. Зарим үед цас ордог.(12-с 2-р сар)
Японоос өөр жилийн 4 улиралтай орон олон байдаг хэдий ч 3 сар тутамд улирал илт солигддогоороо онцлог.
Жилийн 4 улирлын онцлог
Улирал болгон дэлбээлэх цэцэгсийн төрөл, монд бутны өнгө үзэмж өөрчлөгддөг.
Тухайн улиралд л хураалт хийдэг хүнсний ногоо, жимс жимсгэнэ, далайн бүтээгэдэхүүн олон бий.
Халуун хүйтэн төдийгүй улирлын өөрчлөлт, хоол унд идэх юм зэрэг өдөр тутмын амьдралд улирлын өөрчлөлт илт мэдрэгддэг нь гайхалтай.
Японд улирлын чанартай зан үйл олон бий. Жишээлбэл, хавар Сакүра цэцэг харах, зун салютын наадам хийх・・гэх мэтчилэн. Улирлын чанартай зан үйлүүдээс тухайн улирлыг мэдрэх нь Япон соёлын бас нэг онцлог юм.
Та бүхэн ч бас Японы жилийн 4 улирлын өөрчлөлтийг мэдрээрэй. Япон дахь амьдрал тань улам төгөлдөржиж өндөр настнуудтай харьцахад тань хэрэг болох нь дамжиггүй.
Амьдралд үзүүлэх нөлөө
Гадаад иргэдийн хувьд Японд хамгийн хэцүү санагддаг зүйл нь зуны бүгчим халуун, өвлийн хүйтэн байдаг.
Энэхүү цахим хуудсыг үзэж буй ихэнх хүмүүс хуурай болон борооны гэсэн 2 улиралтай оронд амьдардаг болов уу. Бүтэн жилийн турш халуун байдаг орноос ирсэн хүмүүс гэсэн ч Японы зуны бүгчим халуун болон далайн шуурга ихтэйг гайхдаг. Өвөл агаарын температур ихээхэн буурдаг. Зарим хэсэгт 0 градусаас хүйтэрч, цас ордог.
Улирлаасаа хамааран өмсөх хувцас ялгааатай нь бас нэг онцлог юм.
Цас ороход яадаг вэ?
12-р сараас 2-р сард цас ордог. Цас бол мөсний ширхгийн бөөгнөрөл тул агаарын температур тэр хэмжээгээр буурдаг гэсэн үг. Япон нь хойноос урагш урт сунаж тогтсон тул хэдэн метр цас хунгарладаг газар байхад жилийн турш цас огт ордоггүй газар ч бий. Цас ороход зам хөлдөж гулгаа үүсэх эрсдэлтэй. Иймд цастай газраар болгоомжтой явах хэрэгтэй. Цас орсон үед дугуй унах нь аюултай. Цас их ороход галт тэрэг, автобуснууд зогсох, зам бөглөрөхөөс гадна хальтирч унахгүйн тулд болгоомжтой явах хэрэгтэй зэргээс үүдэн хаа нэг тийш явахад жирийн үеийнхээс их хугацаа ордог. Аль болох эрт гарахыг зөвлөе.
Эхэндээ агаарын температурын ялгаанд дасахад хүндрэлтэй байж мэдэх юм. Иймд ихэнх барилга байгууламжууд(гэр, барилга байшин, дэлгүүр ресторан г.м)халаагуур, хөргүүрийн системтэй байдаг. Аажмаар Японы цаг агаарт дасан зохицох болно.