Асаргааны ажлын байран дээр асаргаатай холбоотой ажилтнууд хоорондын яриа, үйлчлүүлэгчийн бүртгэлд өргөн хэрэглэгддэг хэллэг болон мэргэжлийн үг хэллэгүүд гэж байдаг. Өндөр настнуудын биеийн байдлыг хянах, асаргааны ажилтнууд хамтран ажил үүрэг гүйцэтгэхэд мэргэжлийн үг хэллэгүүдийг мэддэг байх нь нэн чухал. Эхэндээ хүнд байж болох ч хичээн цээжилцгээе.
Contents:
Ажилтнууд хооронд хэрэглэгддэг хэллэгүүд
- 「バイタルチェック」(VITAL CHECK)АМИН ҮЗҮҮЛЭЛТ ХЭМЖИХ
Амин үзүүлэлт(биеийн халуун, даралт, амьсгал, судасны цохилт)-үүдийг хэмжихийг хэлнэ. Өглөө бүр, мөн усанд орохын өмнө заавал хэмжиж бүх ажилтнууд өндөр настнуудын биеийн байдлыг хянадаг.
例:「 ○さんの朝のバイタルは正常です、いつもと変わりありません」
Жишээ нь :「… гуайн өглөөний амин үзүүлэлт хэвийн, ердийн үеийнхтэй ижил」
- 「見守り」(みまもり)(MIMAMORI)ХАРАХ
Өндөр настан нэг бүрийн байр суурь болон нөхцөл байдал, сэтгэл санааны байдлыг ойлгож, шаардлагатай үед цаг алдалгүй туслахад бэлэн байхын зэрэгцээ чадах зүйлийг өөрөөр нь хийлгэхийг хэлнэ.
Үүнд өндөр настнуудын байдлыг ажиглаж ойчих, осол аваарт өртөхөөс сэргийлэх мөн багтана.
例: 「○さんは、歩くときにふらつくことがあるので、見守りをしましょう」
Жишээ нь:「… гуай алхахдаа хааяа дайвалзаад байдаг тул харж байя.」
- 「処置」(しょち)(SHOCHI)ЭМЧИЛГЭЭ
Бэртэл гэмтэл, хэвтрийн холголт, цооролт зэрэг шаардлагатай хэсгийг ариутгах, эм түрхэх зэргийг хэлнэ.
例: 「腕に傷があるので、看護師に処置をしてもらいましょう」
Жишээ нь:「Гар нь шалбарсан байна, сувилагчаар эмчлүүлье」
Эдгээрээс гадна
「○さんは、部屋で休んでいます」
「… гуай өрөөндөө амарч байна」
「○さんは、食事を残したので、体調に気をつけてください」
「… гуай хоолоо үлдээсэн, биеийн байдалд нь анхаараарай」
「◯さんは、顔色が悪いので体調の変化に気をつけ、観察してください」
「… гуайн царай нь тааруу байна, биеийн өөрчлөлтөд нь анхаарч ажиглаарай」
зэрэг нь өндөр настнуудад бага зэргийн өөрчлөлт гарахад ч ажилтнууд хоорондоо тайлагнаж мэдээлэл солилцоход өргөн хэрэглэгддэг хэллэгүүд юм.
Цээжилбэл зохих бусад асаргааны мэргэжлийн үг хэллэгүүд
Заримынх нь ханз хэцүү, гэсэн ч чанга дуугаар уншицгаая.
- ケアプラン(CARE PLAN)АСАРГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ: Асаргааны төлөвлөгөөг хэлнэ. Өндөр настнууд, тэдний гэр бүлийнхний хэрхэн аж төрөх хүсэлтэйгээс хамаарсан тухайн өндөр настанд үзүүлэх асаргаа үйлчилгээний төрөл, давтамж, зорилт зэргийг тэмдэглэсэн байдаг. Асаргааны төлөвлөгөөг тухайн өндөр настны нөхцөл байдалд тохируулан тогтмол өөрчилдөг. Уг асаргааны төлөвлөгөөнд суурилсан үйлчилгээг үзүүлнэ.
- 受診(JUSHIN)ҮЗҮҮЛЭХ: Эмчид үзүүлэхийг хэлнэ. Эмч асрамжийн газарт ирж үзэх тохиолдол байхад өндөр настнууд ажилтан эсвэл ар гэрийнхэнтэйгээ хамт эмнэлэгт очиж үзүүлэх тохиолдол ч бий.
- 水分補給(SUIBUN HOKYU)ШИНГЭН НӨХӨХ: Биед шаардагдах шингэнийг хоол, уух юмаар дамжуулан авахыг хэлнэ. Өндөр настнууд ам хатсанаа анзаарахад хүндрэлтэй болдог тул ойр ойрхон шингэн нөхөхийг нь сануулах шаардлагатай.
- 体位変換(TAII HENKAN)БИЕИЙН БАЙРЛАЛЫГ НЬ ӨӨРЧЛӨХ: Өөрөө эргэж, биеийн байрлалаа сольж чадахгүй хүний биеийн байрлалыг өөрчлөхийг хэлнэ. Нэг байрлалаар унтах нь мөн цусны эргэлтийг удаашруулж хэвтрийн холголт, цооролт үүсэх шалтгаан болдог.
- 着脱(CHAKUDATSU)ӨМСГӨЖ ТАЙЛАХ: Хувцсыг нь өмсүүлж, тайлахыг хэлнэ.
- 発熱(HATSUNETSU)ХАЛУУРАХ: Өвчин, биеийн байдал тааруугаас шалтгаалан биеийн халуун ердийн үеийнхээс нэмэгдэхийг хэлнэ. Ерөнхийдөө 37.5 градусаас дээшхийг хэлэх ч хүн нэг бүрийн дундаж биеийн халуун харилцан адилгүй тул ердийн үеийнхээс халуун их байгаа тохиолдолд биеийн өөрчлөлтөд нь анхаарах шаардлагатай.
- ベッドメイキング(BED MAKING) ЦАГААН ХЭРЭГЛЭЛ СОЛИХ: Ор хөнжлийн даавуу, хөнжил гудас, дэрний даавуу зэргийг солихыг хэлнэ. Эдгээрийг тогтмол сольсноор өндөр натснуудын нойрны чанар, ариун цэврийг хангах боломжтой.
- 面談(MENDAN) ЯРИЛЦЛАГА: Өндөр настан, тэдний ар гэрийнхний асаргаанд оролцогч ажилтнуудтай хийх ярилцлагыг хэлнэ. Эрүүл мэндийн байдал, өдөр тутмын аж амьдрал, хүндрэлтэй асуудлууд, хэрхэн аж төрөх хүсэлтэй зэргийн талаар харилцан ярилцана. Асаргааны үйлчилгээ авч эхлэх болон асаргааны төлөвлөгөөг өөрчлөх үеэс гадна тогтмол зохион байгуулна.
- 配膳(HAIZEN) ХООЛ ЗӨӨХ: Ширээн дээр хоол гаргахыг хэлнэ. Аяга тавгийг мөн өндөр настнуудад хооллоход хялбар байхаар байрлуулах шаардлагатай.
Асаргааны ажилд хэрэглэдэг үг хэллэгүүдтэй доорх холбоосоор орж танилцана уу.
Та бүхнийг ажилдаа ашиглана гэж найдаж байна.
〇Гадаад иргэдэд зориулсан асаргаа, халамжийн мэргэжлийн үг хэллэгүүд
- Англи хэл дээрх хувилбар
- Кумер хэл дээрх хувилбар
- Индонези хэл дээрх хувилбар
- Непал хэл дээрх хувилбар
- Монгол хэл дээрх хувилбар
- Бирм хэл дээрх хувилбар
- Вьетнам хэл дээрх хувилбар
- Хятад хэл дээрх хувилбар
- Тайланд хэл дээрх хувилбар