АСАРГААНЫ АЖИЛД ӨНДӨР НАСТНУУДТАЙ ХАРЬЦАХАД ӨРГӨН ХЭРЭГЛЭГДДЭГ ЯПОН ҮГ ХЭЛЛЭГҮҮД

АСАРГААНЫ АЖИЛД ӨНДӨР НАСТНУУДТАЙ ХАРЬЦАХАД ӨРГӨН ХЭРЭГЛЭГДДЭГ ЯПОН ҮГ ХЭЛЛЭГҮҮД

Өргөн хэрэглэгддэг үг хэллэгүүдийг мэдэж авснаар өндөр настнуудтай харилцан ярилцахад хялбар болж биеийн байдлын өөрчлөлтийг эрт анзаарах боломжтой болно. Мөн бусад ажилтнуудтай хамтран ажил гүйцэтгэхэд ч тустай.

Contents:

Өндөрт настнуудад хандахад хэрэглэдэг үг хэллэгүүд

    • 「失礼します」 「ӨРШӨӨГӨӨРЭЙ」
    • 「失礼しました」 「БАЯРЛАЛАА」

    Өндөр настнуудын өрөөнд орж гарахдаа, туслалцаа үзүүлэхийн өмнө болон үзүүлсний дараа хэрэглэдэг.

    Ялангуяа өрөө нь өндөр настнуудын хувийн орон зай тул заавал үг хэлж мэдэгдэж байж орж гарна.

     

    • 「昨日はよく眠れましたか?」 「Өчигдөр сайн унтсан уу? 」

    「体調、お変わりありませんか?」 「Бие тань хэвийн үү?」

    Өдөр тутмын биеийн байдлыг нь хянах боломжтой болно.

     

    • 「〜していただけますか?」 「Та…гүй юу?」

    「〜は手伝いますので、〜はご自分でしていただけますか?」 「…-д тань тусалъя, …-г та өөрөө хийхгүй юу?」

    Хийж чадах зүйлсийг нь болж өгвөл өөрөөр нь хийлгэх нь чухал. Асаргааны ажилтан бүхнийг хийж өгөөд байвал өндөр настнуудын өөрөө хийж чадах зүйлс улам багасдаг учраас юм.

     

    例:「手が届くところはご自分で洗っていただけますか?届かないところは手伝いますね。」

    Жишээ нь: 「Гараа хүрэх хэсгүүдээ та өөрөө угаахгүй юу? Хүрэхгүй хэсгээ угаахад тань тусалъя」

    「後ろから支えますので、立ち上がっていただけますか?」

    「Араас тань түшиж байя, та босохгүй юу?」

    「上着を脱いでいただけますか?」「Та хүрмээ тайлахгүй юу?」

     

    • 「なにかあったら、いつでも呼んでくださいね」「Хэрэг гарвал хэзээ ч хамаагүй дуудаарай」

    Өндөр настнууд тайван амьдрах боломжтой болно.

     

    • 「〜をしますね、よろしいですか?」 「…-х гэсэн юм, болох уу?」

    Өндөр настнуудад ямар нэг зүйл хийж өгөхийн өмнө заавал хэлж байж гүйцэтгэнэ.

    Гэнэт ямар нэгэн юм хийж, биед нь хүрвэл айдас төрүүлнэ.

     

    Өндөр настнуудтай харьцахдаа байнга эелдэг үг хэллэг ашиглана. Энэ нь эсрэг хүндээ хүндэтгэлтэй хандсан үг хэллэг ашиглана гэсэн үг.

    Жишээлбэл, бие засахад нь туслахад хэрэглэдэг「立ち上がってください」「Босоорой」,「立ち上がっていただけますか?」「Та босохгүй юу?」 гэсэн хоёр хэллэг аль аль нь утгын хувьд бараг ялгаагүй ч эсрэг хүнд төрүүлэх сэтгэгдлээрээ ялгаатай.

    「立ち上がってください」「Босоорой」→ Зааварлаж, тушааж буй сэтгэгдэл төрүүлнэ.

    「立ち上がっていただけますか?」「Та босохгүй юу?」→ Эсрэг хүнээсээ эелдгээр гуйж буй сэтгэгдэл төрүүлнэ.

    Өндөр настнуудад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлэх үг хэллэгийг хичээнгүйлэн ашиглацгаая.