Японд ажиллах хүсэлтэй гадаад иргэдэд: Асаргааны салбарт ажиллах нь олон давуу талтай. Олон төрлийн оршин суух тогтолцоог ашиглан өөрт тохирсон карьер хөгжлийг бий болгох боломжтой. Энэ нийтлэлээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, “Асаргаа” оршин суух зөвшөөрөл, Ур чадварын дадлага, Тусгай ур чадвар гэсэн тогтолцоонуудын талаар, тэдгээрийн онцлогийн талаар тайлбарлах болно. Япон дахь шинэ карьерын гараагаа эхлүүлэхэд тань нэмэр болох буйзаа. Таны амжилтыг бид бүх талаар дэмжих болно.
Contents:
1. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр
Тойм>
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) -ийн дагуу тогтсон орнууд (Индонези, Филиппин, Вьетнам)-ын асаргаа халамжийн ажилтнаар ажил горилогчид үүнд хамаарна. Улсаас олгодог асаргаа халамжийн ажилтны зэргийг авах зорилготойгоор сургалтад оролцох болон хүлээн авагч асаргааны байгууллагуудад ажилладаг.
<Онцлог>
Улсын шалгалтад тэнцсэнээр асаргаа халамжийн ажилтнаар Японд ажиллах боломжтой.
2. “Асаргаа” оршин суух зөвшөөрөл
<Тойм>
Энэ нь асаргаа халамжийн ажилтны зэрэг авсан гадаад иргэдэд олгодог оршин суух зөвшөөрөл юм. “Асаргаа” оршин суух зөвшөөрөл авснаар гэр бүлээ Японруу татах боломжтой бөгөөл оршин суух зөвшөөрлөө сунгахад тооны хязгаар үгүй.
<Онцлог>
Асаргаа халамжийн ажилтны улсын шалгалтад тэнцэх шаардлагатай ба Япон хэлний чадвар мөн шаардагдана.Асаргааны салбарт урт хугацаанд ажиллаж карьер ахихыг зорилт болгодог хүмүүс ч олон бий.
3. Ур чадварын дадлага
<Тойм>
Энэ нь ур чадварын дадлага тогтолцоог ашиглан асаргааны салбарт ур чадвар эзэмших зорилготой тогтолцоо юм. Тодорхой хугацаанд дадлага хийсний дараа эх орон руугаа буцах нөхцөлтэй.
<Онцлог>
Дадлагын хугацаанд зааварлагчийн удирдлаган дор ажиллах тул туршлага хуримтлуулах боломжтой. Тодорхой шалгуурыг хангаснаар “Тусгай ур чадвар”-руу шилжих мөн боломжтой бөгөөд урт хугацаагаар ажиллах боломжтой.
4. Тусгай ур чадвар
<Тойм>
Энэ нь тусгай ур чадвар бүхий гадаад иргэдэд олгодог оршин суух зөвшөөрөл юм. Тусгай ур чадвар 1-р зэргээр 5 жил хүртэл оршин суух боломжтой.
<Онцлог>
Үүнд Тусгай ур чадварын шалгалтад тэнцсэн хүмүүс болон Ур чадварын дадлага хийж дүүргэсэн хүмүүс хамрагдах боломжтой.
3. Ур чадварын дадлага болон дээрх 4-т заасан Тусгай ур чадварын зөвшөөрлөөр оршин суух хугацаандаа асаргаа халамжийн ажилтны улсын зэрэг авахыг зорилго болгоно. Асаргаа халамжийн ажилтан болж “Асаргаа”оршин суух зөвшөөрөл авбал гэр бүлээ авч ирэх боломжтой тул урт хугацаагаар ажиллаж болно.
Өнөөгийн байдал, цаашдын төлөв
2022 оны 12-р сарын сүүлийн байдлаар 40,000 орчим гадаадын асаргааны боловсон хүчин Японд ажилладаг бөгөөд Гадаадын Иргэн Харъяатын Ерөнхий Газрын мэдээлснээр 2024 оны 8-р сарын сүүл гэхэд “Тусгай ур чадвар”-ын зөвөшөрөлтэй иргэдийн тоо 39,011-т хүрсэн байна. Энэ тоонд бусад оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэд (байнгын оршин суугч, Япон иргэний гэр бүл г.м) ороогүй. Эдгээр хүмүүсийг оруулбал илүү олон гадаадын асаргааны боловсон хүчин Японд ажилладаг гэсэн үг.
Япон нь дэлхийн цөөхөн тооны насжилт өндөртэй нийгэм бүхий орон бөгөөд асаргааны үйлчилгээний эрэлт жил ирэх тусам нэмэгдсээр байна. Насжилт өндөрссөөр буй энэ үед Эрүүл Мэнд, Хөдөлмөр, Нийгмийн Халамжийн Яамны судалгаагаар 2026 оны эцэс гэхэд 2,450,000 орчим асаргааны ажилтан шаардлагатай гэж гарчээ. Асаргааны ажлын эрэлт цаашид ч улам нэмэгдэх тул ажилгүй болох гэсэн асуудал бараг гарахгүй болов уу.