Саяхан “Хэзээ нэгэн цагт Японд ажиллахаар төлөвлөж буй танд Японд амьдардаг гадаад иргэдийн оролцсон Япон улсад ажиллах талаарх илэн далангүй ярилцлага уулзалт” зохион байгуулагдлаа. Уулзалт ярилцлагын бичлэгт Хоккайдогийн Анагаах Ухааны Их Сургуулийн Дэвшилтэт Судалгааг Дэмжих Төвийн ажилтан Ито Юүко, Шизүокагийн Их Сургуулийн дэд профессор Сүзүки Тошифүми нар чиглүүлэгчээр оролцож Японд ажилладаг гадаад иргэдтэй Япон орны гадныхны сэтгэлийг татдаг зүйлс болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудын талаар илэн далангүй ярилцлага хийсэн юм.
Contents:
2-р хэсэг Асаргааны ажил хийхийн сайхан тал ба харилцан ойлголцох арга хэлбэр
2-р хэсэгт 2021 оны 1 сараас 2022 оны 1 сард зохион байгуулагдсан Тусгай Ур Чадварын Тогтолцооны талаарх танилцуулга “Japan Care Worker Guide (JCWG) Онлайн Семинар”-т оролцсон Японд асаргааны ажил эрхэлдэг 7 гадаад иргэнтэй “Асаргааны ажил хийхийн сайхан тал ба харилцан ойлголцох арга хэлбэр” сэдвээр ярилцсан юм.
Ито: Сайн байцгаана уу? Ингээд “Японд амьдардаг гадаад иргэдийн оролцсон Япон улсад ажиллах талаарх илэн далангүй ярилцлага уулзалт”-ын 2-р хэсэг болох “Асаргааны ажил хийхийн сайхан тал ба харилцан ойлголцох арга хэлбэр” сэдэвтэй ярилцлагаа эхэлье. 1-р хэсэгт оролцсон Сүзүки багш мөн энэ хэсэгт оролцож байна.
Сүзүки: Баярлалаа.
Ито: Ингээд 2-р хэсэгт оролцож буй зочдоо танилцууулъя. Индонезийн иргэн Аюү, Филиппиний иргэн Лаавли, Стелла, Шриланкын иргэн Ситүмини, Ашини, Вьетнамын иргэн Лин, Хоай нарын 7 хүн оролцож байна. Та бүхэн “Japan Care Worker Guide (JCWG) Онлайн Семинар”-т мөн оролцож асаргааны талбарт ажиллаж буй туршлагатай ажилтны хувьд ярилцлага өгсөн билээ. Семинарын дараа та бүхний бодол санаа өөрчлөгдөв үү?
Аюү (Индонези): Өмнөхөөсөө илүүтэйгээр Япон хэлээ сайжруулахыг хүсэх болсон. Үйлчлүүлэгчидтэйгээ улам илүү ярьж ойлголцдог болоод байгаа.
Лаавли (Филиппин): Гэрийнхнийхээ төлөө бас ажлаа илүү сайн хийхийг хүсэх болсон. Компани, асрамжийн байгууллагад зохиогддог сургалтуудад улам идэвхитэй оролцож асаргааны ур чадараа дээшлүүлэн олон зүйлийг сурахыг хүсч байна.
Ашини (Шриланк): Японд ирэх хүсэлтэй гадаадын иргэдэд Японы талаар танилцуулсандаа баяртай байна.
Лин (Вьетнам): Хамт ажиллагсад, гэрийнхэндээ магтуулсан болохоор өөртөө итгэлтэй болсон. Вьетнамд байгаа хүмүүс ч гэсэн “Хурдхан шиг Японд очиж ажилламаар байна” гэж байсан.
Ито: Та бүхний хувьд семинарт оролцсоноор эерэг өөрчлөлт гарсан бололтой. Тэгвэл одоо та бүхнээс “дуртай Япон үг хэллэг”, тэр үг хэллэгтээ “дуртай болсон шалтгаан”-ыг тань сонсмоор байна.
Лаавли (Филиппин): Миний дуртай Япон үг бол “愛-Хайр”. Миний нэр Лаавли, ойр дотны хүмүүс маань Лаавли чан (эмэгтэй хүүхдийг өхөөрдөж дуудахдаа нэрний ард залган хэлдэг үг) гэж дууддаг. “LOVE” бол Японоор “Хайр”. Хайр байсан цагт энх тайван оршино (инээв).
Ситүмини (Шриланк): Асаргааны ажил хийснээр “いつもありがとう-Үргэлж баярлаж явдаг шүү” гэсэн талархлын үгэнд дуртай болсон. Үйлчлүүлэгчдээ ингэж хэлэхэд нь их баярладаг.
Хоай (Вьетнам): Миний дуртай үг бол “頑張って-Хичээгээрэй”. Хүнд эрч хүч өгдөг гайхалтай үг шүү дээ. Би ч гэсэн ядарсан үедээ “Хичээгээрэй” гэж өөрийгөө зоригжуулдаг юм.
Сүзүки: Та бүхэн өдөр тутамд хэрэглэдэг үгэнд дуртай байгаа нь гайхалтай.
Ито: Дараагийн асуулт маань Асаргааны ажил хийхэд хүмүүстэй ярьж ойлголцох хэцүү санагдаж байсан уу? гэсэн асуулт байна.
Ашини (Шриланк): Юм хэлмээр байвч Японоор юу гэж хэлэхээ мэдэхгүй байх тохиолдол гарч байсан. Үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг ахмад ажилтнууддаа дамжуулж хэлэхэд хэцүү үе гарч байсан.
Лин (Вьетнам): Миний хувьд хүндэтгэлийн хэллэг хэцүү санагддаг. Зөв хэрэглэж чадах юм бол харилцааг саадгүй болгох боломжтой ч буруу хэрэглэх юм бол нөгөө хүндээ эвгүй сэтгэгдэл төрүүлдэг… Вьетнамд ч бас хүндэтгэлийн хэллэг байдаг учраас Японоор ярихдаа ч гэсэн хянуур ханддаг.
Ито: Япон хэлний нутгийн аялгыг бас хэцүү гэж ярьдаг. Өвөрмөц илэрхийллүүдийн утгыг ойлгохгүй байх үе гарч байсан уу?
Ашини (Шриланк): Нагасакигийн аялгаар “いい-сайн, болно” гэдгийг “よか” гэж хэлдэг. Өшөө “行かなければならない-явахгүй бол болохгүй нь” гэдгийг “行かんば”, “知りません-мэдэхгүй” гэдгийг “わからん”, “知らん” гэж хэлдэг.
Лин (Вьетнам): Хоккайдо муж их олон аялга үгтэй. Жишээ нь “かわいい-хөөрхөн” гэдгийг “めんこい”, “冷たい-хүйтэн байна” гэдгийг “しゃっこい” гэдэг.
Аюү (Индонези): Окаяамад “疲れた-Ядарчихлаа” гэдгийг “えれぇ”, “暑い-халуун байна” гэдгийг “あちい”, “寒い-Хүйтэн, даарч байна” гэдгийг “さみぃ” гэж хэлэхэд нь их гайхсан. Япон хэлний сургуульд ийм хэллэгүүд заадаггүй болохоор… Харин одоо бол Окаяма аялга хольж ярьдаг болсон.
Стелла (Филиппин): Нагасакид “疲れた-Ядарчихлаа” гэдгийг “ごしたい” гэж хэлдэг. Анх сонсоод үйлчлүүлэгчид маань бүгд л “腰が痛い-Нуруу өвдөөд байна” гэж хэлж байна гэж андуурсан.
Сүзүки: Та бүхэн Японоор сайн ярьдаг, бас үгийн утгыг “ухаж ойлгох”-ыг чухалчилж хүмүүстэй харилцдаг байх нь.
Сүзүки сан уг Токиод удаан амьдарч байгаа мөртлөө энгийн үед Осака аялгаар ярьдаг. Гэхдээ Осака аялгаар ярьдаг хүмүүс санаа нийлэхэд хялбар байх тохиолдол байдаг юм шиг байгаа юм. Утга нь ойлгогдохоос гадна зөөлөн өнгө аясаар, дотно сэтгэгдэл төрүүлэх харилцан яриа өрнүүлэх бас их чухал байдаг юм болов уу.
Ито: Харилцаа ямар чухал болохыг та бүхний ярианаас дахин мэдрэх шиг боллоо. За ингээд 3-р хэсэгт эргэн уулзацгаая.
Уг нийтлэлээр ярилцлага уулзалтын бичлэгээс зөвхөн зарим сэдвийг танилцуулж буй билээ. Бичлэгт илүү дэлгэрэнгүй, мөн асаргааны ажлын талбарт авч хэрэгжүүлдэг харилцан ойлголцох арга хэмжээнүүдийн талаар Японд амьдардаг гадаад иргэдтэй хийсэн ярилцлага бий. Дараахаас бичлэгийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.
- Асаргааны ажил хийхийн сайхан тал ба харилцан ойлголцох арга хэлбэр “Хэзээ нэгэн цагт Японд ажиллахаар төлөвлөж буй танд Японд амьдардаг гадаад иргэдийн оролцсон Япон улсад ажиллах талаарх илэн далангүй ярилцлага уулзалт”