ЯПОНД АВТОБУСААР ХЭРХЭН ҮЙЛЧЛҮҮЛЭХ ВЭ?

ЯПОНД АВТОБУСААР ХЭРХЭН ҮЙЛЧЛҮҮЛЭХ ВЭ?

Японд амьдарч байгаагүй хүмүүст Японы шугамын автобусанд анх суух нь тэвдмээр санагдаж болох юм. Харин Японд автобусаар хэрхэн үйлчлүүлэхийг сайн мэдэж авснаар Япон дахь амьдрал тань илүү тухтай, хялбар, сонирхолтой болох нь дамжиггүй.

Contents:

Японд автобусанд сууж үзэцгээе

Японд тээврийн хэрэгсэл  маш өндөр хөгжсөн. Хүмүүсийн нийтлэг төсөөлдөг зүйл нь асар том төмөр замын сүлжээ, суман галт тэрэг. Ялангуяа цахилгаан галт тэрэг нь Японы даяарх гол тээврийн хэрэгсэл хэдий ч галт тэрэгний зам хүрэхгүй газаргүй гэсэн үг биш юм. Цахилгаан галт тэрэг явдаггүй газруудад автобусаар үйлчлүүлэх нь хялбар байдаг. Гэвч зарим бүс нутагт өдрийн автобусны рейс цөөн байдаг тул анхаарах нь зүйтэй.

 

Автобусанд суух

Автобусны урд, эсвэл хойд хаалгаар сууна. Автобусанд оронгуут дотор байрлуулсан төхөөрөмжөөс тасалбар авна. Дараа нь сул суудал олж сууна. Жолоочийн хажуугийн дэлгэцийг хараарай. Дараагийн буудал гарна. Жуулчдын их очдог алдартай газруудад дэлгэц дээр Англи, Хятад хэлээр гарах нь бий ч ихэнх автобусанд гардаггүй. Зөв автобусанд суусан эсэхтээ эргэлзвэл суухдаа「Энэ автобус … хүрэх үү?」гэж асуугаад үзээрэй. Суухдаа жолоочид хүрэх газраа хэлэхийг мөн зөвлөе.

Автобусанд суухаасаа өмнө өөрийн очих газрын нэрийг ханзаар мэдэж авах нь чухал. Зогсоол ойртохоор суудлын ойролцоох улаан, шараар анивчих товчлуурыг дараарай. Энэ нь жолоочид автобус зогсох шаардлагатайг мэдээлнэ.

 

Мөнгөө төлөх

Ихэнх автобуснаас буухдаа мөнгөө төлдөг. Мөн ихэнхийнх нь тариф үйлчлүүлсэн зайнаас хамааран  ялгаатай байдаг. Жолоочийн талын дэлгэцээс тасалбар дээрх тоог шалгаарай. Төлбөр нь иенээр гарна. Мөнгө задлах шаардлагатай тохиолдолд жолоочийн ойролцоо мөнгө задлах төхөөрөмж бий. Эцэст нь автобусны мөнгө болон суух үедээ авсан тасалбарыг жолоочийн дэргэдэх тунгалаг, өнгөгүй хайрцганд хийнэ.  Дараа нь автобуснаас бууж болно.

Токио болон Киото хотын зарим автобусанд суухдаа мөнгөө төлдөг. Энэ тохиолдолд үйлчлүүлсэн цагаас хамаарсан уян хатан тариф бус, нэг үнийн тарифаар мөнгийг төлнө. Ийм тохиргоотой ихэнх автобусны урд хаалгаар сууж хойд хаалгаар буудаг.

 

Цаг мөнгө хэмнэх IC карт

IC картыг автобус, цахилгаан галт тэрэг, 24 цагийн дэлгүүр болон зарим автомат машинаас худалдаж авах боломжтой учир Японы амьдралын салшгүй нэг хэсэг юм. Ялангуяа автобусанд суухад цаг мөнгө хэмнэнэ. Түүнчлэн, IC картаар үйлчлүүлбэл тогтсон тарифаас бага зэрэг хямдрал эдэлдэг. Автобусанд сууж буухдаа, мөн аль алинд нь IC картаа мэдрэгчид уншуулна.

 

Японд автобусаар үйлчлүүлэх соёл

Автобусаар соёлтой, дэг журамтай үйлчлүүлцгээе. Жишээ нь, автобусанд утсаар ярих хориотой. Гар утсаа унтраах, эсвэл дууг нь хаана уу. Чихэвч ашиглахдаа эргэн тойрны хүмүүст төвөг удахгүйгээр дууг нь тохируулцгаая.

Хөл, өвдгөөрөө өмнөх суудлаа бүү түлхээрэй. Ачаа болон бусад зүйлсээ хажуугийн суудал, газарт тавьж орхиж болохгүй. Хогоо мөн авч харина уу. Аюултай тул автобус явж байгаа үед холхиж болохгүй.