
Ханзыг аль болох үр дүнтэй сурах аргуудын танилцуулгын 2 дахь хэсэг. Энэ удаад “Төсөөлөн бодох чадвар”-аа давхар ашиглан ханз хэрэглэх тохиолдлууд болон нөхцөл байдал, ханзны утгаар холбоо хамаарлыг бодож олох зэргээр сурах арга барилыг дэлгэрүүлэн танилцуулж байна. Мэддэг, хэрэглэж чаддаг ханз нэмэгдсэнээр ажил дээрх өөртөө итгэх итгэл, урам зориг ч нэмэгдэнэ шүү дээ.
(Өмнөх нийтлэлтэй эндээс танилцана уу)
Contents:
④ Хэзээ, хаана хэрэглэхээ?бодож цээжлэх
Тухайн ханзыг хэрэглэх тохиолдол, нөхцөл байдлыг төсөөлж сурсанаар амархан тогтохоос гадна бодитоор тухайн нөхцөлд хэрэглэж чаддаг болдог.
“食” ~идэх, идэх юм→ 食事/хоол, хооллох//食堂/цайны газар//朝食/өглөөний цай//食欲/хоолны дуршил//制限食/тусгай дэглэмийн хоол/
・食堂で食事の介助をします。/Цайны газарт хооллоход нь тусална./
・今日の朝食はパンとスープです。/Өнөөдрийн өглөөний цай талх, шөл./
・鈴木さんは制限食を食べています。/Сүзүки тусгай дэглэмийн хоол идэж байгаа./
“洗” ~Угаах → 洗濯/юм угаах//洗面/нүүр гар угаах//洗剤/угаалгын нунтаг/
・洗濯物をたたみます。/Угаасан юмаа эвхэнэ./
・洗面所で歯をみがきます。/Угаалгын өрөөнд шүдээ угаана./
・洗濯機に洗剤を入れて洗います。/Угаалгын машинд угаалгын нунтаг хийж угаана./
⑤ Ханзны түлхүүрээр утгыг олох
Холбоотой үгнүүдийг сурах боломжтой.
“さんずい” /Сансүй/ → Устай холбоотой ханз → 池/цөөрөм/・海/далай/・洗/угаах/・波/давалгаа/・涙/нулимс/ г.м
“やまいだれ” /Ямайдарэ/ → Өвчинтэй холбоотой ханз → 病気/өвчин/・病院/эмнэлэг/・頭痛/толгой өвдөх/・症状/өвчний шинж тэмдэг/・大腸癌/бүдүүн гэдэсний хавдар/・治療/эмчилгээ/・湿疹/тууралт/ г.м
“にくづき” /Никүзүки/ → Биетэй холбоотой ханз → 腹/гэдэс/・胸/цээж/・腰/нуруу/・肺/уушиг/・胃/ходоод/・骨/яс/・脳/тархи/・肌/арьс/ г.м
⑥ Ханзанд тулгуурлан үгийг дэлгэрүүлэн баяжуулж олон үг цээжлэх
Төсөөллөө илүү баяжуулж дараа дараалан олон үгийг бодож олоорой. Жишээлбэл энэ үсэг ямар үгсийг санагдуулдаг вэ?
“急”:Утга нь?……Яарах
→Энэ үсэг орсон үг?……急病/гэнэтийн өвчин/, 救急車/түргэний машин/
→急病人/гэнэт өвдсөн хүн/, 救急車/түргэний машин хаана очих вэ?……病院/эмнэлэг/
→病院/эмнэлэг/-т хэн байх вэ?……医師/эмч/, 看護師/сувилагч/, 病人/өвчтөн/ г.м
“病”: Утга нь?……Бие муудах
→Энэ үсэг орсон үг?……病気/өвчин/, 病人/өвчтөн/
→Өвчний нэр?…… (Үйлчлүүлэгчдээ санаж бодож олох)
Хамт ажилладаг найзууд, үйлчлүүлэгчдийнхээ тусламжтайгаар, жишээлбэл тааврын аргаар ханз сурахыг мөн санал болгож байна. Ганцаараа сурснаас ойрын хүмүүстэйгээ хамт бол илүү хөгжилтэй, ханз сурахад ч мөн үр дүнтэй. Бүгдээрээ хамтдаа санаа олж өдөр бүр үргэлжлүүлэн хийж үзээрэй.
*Санал болгох сурах бичиг
『介護の言葉と漢字ハンドブック』/Асаргаанд хэрэглэгддэг үг, ханзны гарын авлага/ Англи, Индонези, Вьетнам, Испани хэл дээр
Олон улсын хамтын ажиллагаа&Япон хэл сурахад дэмжлэг үзүүлэх Y ОНБ-с гаргасан. 2,860 иен (НӨТ орсон)
https://shop.jicwels.jp/view/item/000000000009?category_page_id=words_and_kanji
Үндсэн 300 ханз үзсэн асаргааны гадаад ажилтнуудад зориулагдсан. Асаргаанд хэрэглэдэг ханз, үгсийн сан-г голлон танилцуулсан ба толь бичиг болгон ашиглах мөн боломжтой. Нэмэлт сурах бичиг болох дасгал ажлын ном, давтлагын номууд мөн тусдаа бий.
※Үндсэн 300 ханз гэдэг нь JLPT (N4) түвшинд тэнцэхэд шаардлагатай ханзны тоо.
(Хянан тохиолдуулсан) Аой Эри
Олон улсын хамтын ажиллагаа&Япон хэл сурахад дэмжлэг үзүүлэх Y ОНБ-ын багш. 2011 оноос EPA-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Японд ирсэн гадаад асаргаа халамжийн ажил горилогчдыг сургахад дэмжлэг үзүүлэх ажил эрхэлсэн. Одоо ур чадварын дадлагажигч, тусгай ур чадвартай ажилтнаар Японд ирсэн гадаад асаргааны боловсон хүчнийг сургах ажилд гар бие оролцон ажиллаж буй. Япон хэлний багш бэлтгэх 420 цагийн сургалтыг дүүргэсэн. Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн, нийгмийн халамжийн ажилтны зэрэгтэй.