Өндөр настнууд цуглан хоорондоо харилцаж, хөдөлгөөн хийх, гар хөлийн үзүүрээ ашиглан юм хийх зэрэг үйл ажиллагааг хэлнэ. Энэ нь өндөр настнуудад яагаад шаардлагатай? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яадаг юм бол оо? гэж бодож байж магадгүй. Гэвч амралт чөлөөт цаг нь асаргааны нэн чухал ажлуудын нэг юм.
Contents:
Амралт чөлөөт цагийн ач холбогдол
Өндөр настнуудын амьдрал нэгэн хэвийн, хэвшмэл болох нь элбэг.
Амралт чөлөөт цагийн үйл ажиллагаа нь амьдралд өөрчлөлт оруулах, бусад хүмүүстэй харьцах боломжийг олгох, бие мах бодь, сэтгэл санаа, тархинд эерэг нөлөө үзүүлэх зэрэг чухал үүрэгтэй.
Яагаад чухал вэ?
Өндөр настнуудын ихэнх нь нас нэмэх тусам тархины үйл ажиллагаа нь буурдаг. Амралт чөлөөт цагийн үйл ажиллагааг зохион байгуулснаар тархины үйл ажиллагааг сайжруулж тэнэгрэл өвчнөөс сэргийлэх, явцыг удаашруулах боломжтой.
Хөдөлгөөн багасахад булчингийн хэмжээ буурч тээглэж унах, ясаа хугалах шалтгаан болдог. Хөнгөн хөдөлгөөн хийх нь бие махбодийн эрүүл мэндээ хамгаалахад мөн тустай.
Нас өндөр болоход гадагш гарах нь ч багасч бусадтай харьцах боломж ч цөөрдөг. Амралт чөлөөт цагийн үйл ажиллагаа нь бусад хүмүүстэй ярих боломжийг мөн олгодог.
Асрамжийн газрууд хэрхэн зохион байгуулдаг вэ?
Ихэнх газрууд өдөр бүр амралт чөлөөт цагийн үйл ажиллагаа явуулах тогтсон цагтай байдаг.
Өдөр тутмын амралт чөлөөт цагийн үйл ажиллагаанд дуу дуулах, гараа угаах үйлдэл хийх, таавар таах, шон мэтийг ашиглан хөдөлгөөн, дасгал хийх багтдаг. Биеийн хөдөлгөөн тэр бүр хийдэггүй хүмүүсийг ч татан оролцуулах аргыг боловсруулсан байдаг.
Өдөр тутмын амралт чөлөөт цагийн үйл ажиллагаанаас гадна жилд хэд хэдэн удаа томоохон хэмжээний амралт чөлөөт цагийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Гадаа салхилж “Сакүра” харах зэрэг цаг улиралд тохирсон амралт чөлөөт цагийн үйл ажиллагааг мөн төлөвлөдөг.