ӨДӨР БОЛОН ШӨНИЙН АСАРГААНЫ АЖИЛ ҮҮРЭГ

ӨДӨР БОЛОН ШӨНИЙН АСАРГААНЫ АЖИЛ ҮҮРЭГ

Өндөр настнуудын байрладаг асрамжийн газруудад өдрийн төдийгүй шөнийн цагаар мөн асаргааны ажлыг гүйцэтгэдэг.

Өдрийн цагаар гүйцэтгэх ажил үүргийг өдрийн ээлжийн ажил, шөнийн цагаар гүйцэтгэх ажил үүргийг шөнийн ээлжийн ажил гэж нэрлэдэг.

Өдөр болон шөнийн цагаар гүйцэтгэх ажил үүргийн агуулга, өндөр настнуудын байдал ямар ялгаатайг мэдэж авснаар аль ч ээлжинд ажилласан сэтгэл санааны бэлтгэлтэй байх боломжтой юм.

Contents:

Өдөр, шөнийн ээлж ямар ялгаатай байдаг вэ?

1) Асаргааны ажилтны ажлын арга хэлбэр, 2) Өндөр настнуудын байдал гэсэн 2 томоохон зүйлээрээ ялгаатай. Өдрийн ээлж нь үдээс өмнөөс орой болтол 8 цаг байдаг. Жишээлбэл, 9-18 цаг хүртэл (1 цагийн амралт багтсан). Шөнийн ээлж нь оройноос дараа өдрийн өглөө хүртэл 16 цаг байна.  Жишээлбэл, 17 цагаас дараа өдрийн өглөө 9 цаг хүртэл(боломжтой үед 2 цаг унтаж амарна).

Ихэнх асрамжийн газруудад шөнийн ээлжинд ажиллавал шөнийн ээлжийн нэмэгдэл гэж нэрлэдэг нэмэгдэл авдаг (асрамжийн газраасаа шалтгаалан олгох мөнгөн дүн бага зэрэг ялгаатай). Ажилтны тоо ч мөн ихээхэн ялгаатай.  Жишээлбэл өдрийн ээлжинд 4 хүн, шөнийн ээлжинд 2 эсвэл 1 ажилтан 30 орчим өндөр настнуудын асаргааг гүйцэтгэдэг.

Өндөр настнуудын байр байдлын тухайд, жишээ нь шөнө болохоор сэтгэл санаа нь тогтворгүй болох, унтаж чадахгүй холхих хүн ч бий.

 

Шөнийн ээлжинд ажиллахад түгшиж буй бол

Ажлын цаг урт, ажилтнуудын тоо цөөн байдгаас шөнийн ээлжинд ажиллахад түгшүүртэй санагдаж болох юм.  Маш олон асрамжийн газарт тодорхой хугацаанд өдрийн ээлжинд ажиллаж дассаны дараа шөнийн ээлжинд ажилладаг. Шөнийн ээлжинд ажиллахдаа ганцаараа ажиллахгүй. Арвин туршлагатай асаргааны ажилтнаар заалган хамт ажиллана. Дасах хүртлээ туслалцаа авах боломжтой.

 

Өндөр настнуудын бие муудсан үед яах ёстой вэ?

Өндөр настнууд бие махбодийн үйл ажиллагаа нь буурсан байдаг тул гэнэт бие нь муудах тохиолдол гардаг. Өдрийн ээлжний үеэр сувилагчтай асрамжийн газар олон байдаг тул тэр дор нь туслалцаа авах боломжтой.

Шөнийн ээлжийн үеэр сувилагч байхгүй байсан ч гэртээ амарч буй сувилагчаас утсаар зааварчилгаа авах боломжтой байдаг. Эмнэлэгтэй хамтран ажилладаг асрамжийн газрууд олон тул шаардлагатай үед эмчийн туслалцааг мөн авч болно.