茨城県 OtgongerelさんShürentsetsegさん【モンゴル出身】

茨城県 OtgongerelさんShürentsetsegさん【モンゴル出身】

茨城在住、モンゴル出身のOtgongerelさんとShürentsetsegさんにインタビューしました。

Khögjilt Otgongerel & Dagvatseren Shürentsetseg

Хөгжилт Отгонгэрэл
・Иргэншил:Монгол улс
・Япон улсад ирсэн огноо:2020 он
・Ажиллаж буй статус:Ур чадварын дадлагажигч
・Япон хэлний чадвар:N3
Дагвацэрэн ШүрэнцэцэгИргэншил:Монгол улс
・Япон улсад ирсэн огноо:2020 он
・Ажиллаж буй статус:Ур чадварын дадлагажигч
・Япон хэлний чадвар:N4

Interview

Яагаад Япон явъя гэж шийдсэн бэ?

Би япон орны соёл, уламжлалыг танин мэдэхээр япон улсыг зорьж ирсэн.

Үеэл эгчээсээ Японы талаар сонсоод ирэхээр шийдсэн. Би японы соёлыг судлахаар ирсэн.

Яагаад асаргааны салбарт ажиллах болсон бэ?

Асаргааны ажил бол ямагт хүмүүстэй харилцдаг ажил. Үүнээс сурах зүйл их байдаг.

Би ахмад настай хүмүүсийг асарч хамгаалах дуртай. Тэднийг аз жаргалтай байлгахын тулд энэ ажлыг хийдэг. 

Ажлаасаа урам зориг, эрч хүч авдаг зүйл чинь юу вэ?

Би асаргааны ажлыг их хүндэтгэдэг. Яагаад гэвэл асргааны ажил хүмүүсийг илүү ойлгох боломжийг олгодог.

Ахмад настнуудын амьдралын түүхийг сонсож, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх дуртай.

Одоо ажиллаж байгаа байгууллагын давуу тал?

Миний одоогийн ажиллаж буй газар бол бусдын үзэл бодлыг дэмждэг, ажилчид нь ур чадвартай, орчин нь цэвэрхэн газар.

Ойлгохгүй зүйл гарч ирэхэд хамт ажилладаг хүмүүс маань зааж өгдөг.

Амьдарч байгаа газрын давуу тал?

Морияа бол тав тухтай, аюулгүй, цэвэрхэн тохилог газар. Цэцэрлэгт хүрээлэнтэй учир ажлаа тараад зугаалахад таатай байдаг.

Морияа бол чимээгүй тав тухтай орчинтой.

Японд амьдарч эхлээд хамгийн сэтгэлд үлдсэн зүйл юу вэ?

ARMS төв дээр олон орны өөр өөр соёлтой хүмүүстэй танилцаад, шинэ орчинд шинэ соёлтой танилцсан.

Японы хөшөө дурсгалтай газруудаар явах надад маш их таалагдсан.

Асаргааны ажилд ороод хамгийн их баярласан үеэ хуваалцаач?

Өдөр бүр эелдэгээр мэндлэх хүмүүс болон тэдний инээмсэглэх царай ажлыг таатай болгодог.

Дасгалын цаг их хөгжилтэй.

Асаргааны ажилд ороод анх удаа хийж үзсэн зүйл бий юу?

Багаар хамтран ажиллах нь хамгийн чухал.

Зааварчилгааны дагуу ажил хийхийг сурч авсан.

Асаргааны ажлын хэцүү тал юу вэ?

Бусдын яриаг сайн ойлгохгүй байх явдал бол хамгийн хэцүү зүйл гэж боддог.

Хүн өргөх, шилжүүлэх нь хэцүү.

Асрамжийн газраар үйлчлүүлж байгаа хүнд магтуулж байсан уу? Юу гэж магтуулж байсан бэ?

Эелдэг занд чинь баярлалаа гэж үйлчлүүлэгчээрээ магтуулж байсан.

’Баярлалаа’ гэдэг үг маш их таалагддаг.

Ажиллаж үзээд асаргааны ажлын тухай төсөөлөл өөрчлөгдсөн үү?

Бараг байхгүй боловуу.

Хүнийг маш сайн ойлгодог болсон.

Асрагчаар ажилласнаар амьдралд тань тус болж байгаа зүйл юу вэ?

Өөрийгөө бусдын оронд тавьж үзэх нь чухал. Мөн аливаад уян хатан хандах нь чухал болохыг сурч авсан.

Аливаа зүйлд нухацтай хандаж сурсан.

Цаашдын зорилго, мөрөөдөл чинь юу вэ?

Миний одоогийн зорилго бол япон хэлний N1 түвшинд хүрч японоор чөлөөтэй ярих юм.

Япон улсаас сурсан зүйлээ Монгол улсдаа хэрэгжүүлэх бодолтой байна.

Японд ирж ажиллах хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

Бусдын оронд өөрийгөө тавьж үзээд ажлаа чин сэтгэлээсээ хийгээрэй гэж хэлмээр байна.

Өдөр бүр гадаад хүнтэй харилцдаг учраас асаргааны ажил хийгээрэй. Япон хэл нь сайжирна шүү.

Асаргааны хичээл, Япон хэлний хичээлээ хэрхэн үзэж судалсан бэ?

Японд ирэхээс өмнө япон хэлийг 6 саын турш суралцсан.

Монголд 6 сар япон хэлний хичээлд суусан.

Японд ирсэнээсээ хойш япон хэлний хичээл хэр хийж байгаа вэ?

Байгууллагаас нэг жилийн турш япон хэл заасан.

Байгууллагаас 1 жилийн турш япон хэл заасан.

Япон хэл сурахад хэцүү санагддаг зүйл юу вэ?

Япон хэлнээс хамгийн хэцүү зүйл бол үгийн салаа утга.

Япон хэлний ханз хамгийн бэрхшээлтэй.

Япон хэлэндээ хурдан сайн болох арга байдаг уу?

Өдөр бүр бага хэмжээний текст орчуулах.

Бага багаар хийх нь дээр.

Асаргааны хичээл үзэхэд юу нь хэцүү байсан бэ?

Хүмүүсийг шилжүүлэг хийх үед хамгийн хэцүү байдаг.

Арчилгааны хэрэгслийн нэрийг цээжлэх хэцүү байсан.

Монголд байхдаа асаргааны ажлын талаар хэрхэн судлаж, мэдээлэл олж авсан бэ?

Зөв арга барилаар ажиллавал ямар нэгэн санаа зовох зүйл байхгүй.

Асаргааны япон хэлний талаар Монголд төдийлөн дэлгэрээгүй тул анх ирээд сайн мэдэхгүй хэцүү байсан. Бага багаар өдөр бүр суралцаж сайжирсан.

Амралтын өдрөөрөө юу хийдэг вэ?

Дэлгүүр хэсдэг.

Аль болох амардаг. Мөн өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог.

Японы ямар хоол хүнсэнд дуртай вэ?

Далайн бүтээгдэхүүнд дуртай.

Шарсан мах, раменд дуртай.

Өөрийн эх орон болон Япон улсын хамгийн том ялгаатай санагдсан зүйл нь юу вэ?

Хүмүүсийн насжилтаараа өөр.

Цаг уурын хувьд маш их ялгаатай. Японд халуун байдаг бол Монголд хүйтэн байдаг.

Сайтамагийн байгалийн үзэмж сайхан газар нь хаана байдаг вэ?

Ибараки мужийн хамгийн үзэсгэлэнтэй газар бол Окүкүжи.

Ибараки мужийн Oarai гэдэг аквариум их таалагдсан. Анх удаа далай харсан.

Японд ирж ажиллах хүсэлтэй Монгол хүмүүст зөвлөгөө өгнө үү?

Японд ирэхээсээ өмнө япон орны соёл болон япон хэлийг сайтар судлаарай.

Зорьсон зорилгодоо хурдан хүрээрэй. Хичээлээ сайн хийгээрэй. Мөрөөдөлдөө заавал хүрээрэй.

Contents: