Монгол улсруу хандсан 「Асаргааны салбарт гадаадын ажиллах хүчнийг авахыг дэмжих тѳслийн」хүрээнд Японоос хийх тайлбар хурлын шууд дамжуулалтыг зохион байгуулах тухай
Энэ удаад Японд ажилладаг асаргааны Монгол ажилтан оролцох гэж байна
2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй энэхүү тѳсѳл нь Япон улсын Эрүүл мэнд халамж хѳдѳлмѳрийн яамны татаас бүхий тѳсѳл ба гадаад улсуудад Японы асаргааны салбарыг сурталчилж, Тусгай чадварын системээр дамжуулан Японы асаргааны ажлын байранд ажиллах хүсэл бүхий гадаадын ажиллах хүчнийг бий болгох зорилготой. Монгол улсын 「Японд сонирхолтой болон Японд амьдрах ажиллах сонирхол бүхий залуу үерүү」 хандан онлайн тайлбар хуралаас гадна вэб, нийгмийн сүлжээгээр мэдээлэл цацаж, Японы асаргааны талаар сурталчилгааны видеог хийх гэх мэт ажлыг хийж байна.
Энэ удаад Японы амьдралын талаар сэтгэлд ойр дотно талыг гүнзгийрүүлж, Тусгай чадварын системийн талаар тогтсон ойлголтыг ѳгѳхийг зорьж, Япон болон Монголыг холбосон онлайн тайлбар хурлыг зохион байгуулах гэж байна. Бодитоор Японы асаргааны байгууллагад ажиллаж буй Монгол хүнтэй онлайнаар холбогдож асуултанд хариулт авах гэх мэт ѳмнѳх жилээс илүү баяжуулсан агуулгатай зохион байгуулагдах болно.
Иймд та бүхэн доорхи зарыг нийтэлж ѳгнѳ үү гэж хичээнгүйлэн хүсэж байна.
■Ивентийн нэр: Japan Care Worker Guide 2021 ~Онлайн тайлбар хурал~
■Зохион байгуулагч:Japan Care Worker Guide менежмэнтийн алба
※ Энэхүү тѳсѳл нь Япон улсын Эрүүл мэнд, халамж хѳдѳлмѳрийн яамны санхүүжилттэй тѳсѳл болно.
■Огноо: 2021 оны 10 сарын 30 (Бямба гариг) 15:00-16:30 хооронд (Монголын цагаар)
Япон болон Монголыг холбосон онлайн тайлбар хурал зохион байгуулагдана.
■Дамжуулалтын талаар:Энэхүү тѳсѳл нь Монгол улсын шинэ коронавирусын тархалтын нѳхцѳл байдалтай уялдуулан, урьдчилан бүртгүүлж оролцох сонирхолоо илэрхийлсэн хүмүүс хувийн тѳхѳѳрѳмжѳѳрѳѳ (компьютер болон ухаалаг утас) Facebook live буюу шууд дамжуулалтаар хүлээн авах байдлаар явагдана. Тодорхой мэдээллийг холбоо барих байгууллагаас авна уу.
■Оролцох хүмүүс: Монголд амьдардаг Японыг сонирхдог, Японд ажиллах сонирхол бүхий эсвэл асаргааны ажилд сонирхол бүхий 80 орчим залуучууд.
■Тайлбар хурлын агуулга:Японд асаргааны ажил хийж буй Монгол ажилтантай шууд дамжуулалтаар холбогдож, Японы асаргааны ажлын талаар тайлбарлаж, урьдчилан асуусан асуултанд хариулна.
- Японы сэтгэл татам талыг танилцуулах
- Японы одоогийн байдалын талаар
- Японд асаргааны ажиллах хүч хэрэгтэй байгаа шалтгаан
- Японд асаргааны ажлыг мэдэж авцгаая (асаргааны ажлын сайхан тал, 1ѳдѳр хэрхэн ѳнгѳрдѳг болон дадлага сургалтын талаар)
- Тусгайлсан ур чадварын системийн талаар
- Шалгалтын асуултуудын талаар (Япон хэл сурах зѳвлѳгѳѳ, сурах арга барил)
- Асуулт хариулт (урьдчилан хүлээн авна)
Энэ удаа Японы асаргааны байгууллагад ажиллладаг Монгол хүнийг урьж илүү баялаг агуулгатайгаар зохион байгуулах гэж байна.
※ Шинэ коронавирусын халдварын нѳхцѳл байдалтай уялдуулан, хурлын зохион байгуулалтыг ѳѳрчлѳх тохиолдол гарч болно.
Илүү дэлгэрэнгүй доорхи хаягаар холбогдоно уу.
—————————————————————————————————–
■ Холбоо барих газар
・Компаний нэр: Зэмст ХХК ・Хариуцсан ажилтан: Энхбаяр
・Харилцах утас: 99990963 ・Мэйл хаяг: zemst.info@gmail.com
—————————————————————————————————–
Contents: