ЯПОН ОРНЫГ СОНИРХДОГ ТА БҮХЭН, ЯПОНД АСАРГААНЫ АЖИЛ ХИЙЖ ҮЗЭХ ҮҮ? ЯПОНД АЖИЛЛАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ОНЛАЙН ТАЙЛБАР ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА。

ЯПОН ОРНЫГ СОНИРХДОГ ТА БҮХЭН, ЯПОНД АСАРГААНЫ АЖИЛ ХИЙЖ ҮЗЭХ ҮҮ? ЯПОНД АЖИЛЛАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ОНЛАЙН ТАЙЛБАР ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА。

Та бүгдэд Япон дахь амьдралын талаар мэдээлэл хүргэж, Японд асаргааны ажилд орохын тулд шаардлагатай 「Тусгай ур чадвар」-н талаар танилцуулах

「Japan Care Worker Guide ~онлайн тайлбар хурал~」-г шууд дамжуулалтаар хүргэх гэж байна. Тус тайлбар хуралд Монгол улс дахь шинэ коронавирусын нѳхцѳл байдалтай уялдуулан та бүхэн ѳѳрийн компьютер болон ухаалаг утсаараа оролцох боломжтойгоор зохион байгуулахаар болоод байна. Хэрэв та Японд ажиллах сонирхолтой эсвэл асаргааны ажилд сонирхолтой бол заавал бүртгүүлээрэй.

 

Ивентийн нэр:    Japan Care Worker Guide ~Онлайн тайлбар хурал~

■Зохион байгуулагч:Japan Care Worker Guide менежмэнтийн алба

※  Энэхүү тѳсѳл нь Япон улсын Эрүүл мэнд, халамж хѳдѳлмѳрийн яамны санхүүжилттэй「Асаргааны хүний нѳѳцѳд гадаад хүнийг оруулахыг дэмжих тѳсѳл」-н нэг хэсэг болно.

■Огноо: 2020 оны 12 сарын 16 (Лхагва гариг) 15:00-16:30 цагийн хооронд (Монголын цагаар)

Япон болон Монголыг холбосон онлайн тайлбар хурлыг зохион байгуулна.

■Оролцох арга:Энэхүү тѳсѳл нь Монгол улс дахь шинэ коронавирусын тархалтын нѳхцѳл байдалтай уялдуулан, урьдчилан бүртгүүлж оролцох сонирхолоо илэрхийлсэн хүмүүст хувийн тѳхѳѳрѳмжѳѳрѳѳ (компьютер болон ухаалаг утас) шууд дамжуулалтыг хэрхэн хүлээн авах талаар мэдээлэл хүргэх байдлаар зохион байгуулагдана. Тодорхой мэдээллийг анкет хүлээн авах газраас лавлана уу.

■Оролцох хүмүүс: Монголд амьдардаг Японд ажиллаж, амьдрах сонирхол бүхий эсвэл асаргааны ажилд сонирхол бүхий хүмүүс.

■Тайлбар хурлын агуулга:Японд асаргааны ажил хийж буй Монгол ажилтаны ярилцлагын видеогоор дамжуулан Японы асаргааны ажлын талаар тайлбарлаж, асуултыг урьдчилан хүлээн авна.

(1)Японы сэтгэл татам талыг танилцуулах
(2)Японы одоогийн байдалын талаар
(3)Асаргааны ажил хийхийн сайхан тал
(4)Японд асаргааны ажил хийхийн тулд
(5)Японд ажиллахын тулд ямар үе шатыг дамжих талаар
(6)Асуулт хариулт (урьдчилан хүлээн авсан асуултанд хариулна)

■Анхаарах зүйлс: Шинэ коронавирусын халдварын нѳхцѳл байдалтай холбогдуулан, зохион байгуулалтыг ѳѳрчлѳх тохиолдол гарч болзошгүйг анхаарна уу. Ямар нэг ѳѳрчлѳлт гарах тохиолдолд доорхи анкет хүлээн авах компаниас холбогдох болно.

Онлайн дамжуулалт (Тайлбар хурал)-г үзэх сонирхолтой хүмүүс, доорхи Фэйсбүүк мессенжэр хаягруу дараахи мэдээллээ илгээнэ үү.

■Шаардлагатай мэдээлэл

・Сургуулийн нэр

・Овог нэр

・Имэйл хаяг

・Утас

・Тайлбар хурлын багшруу хандсан асуулт…Японд асаргааны ажил хийхтэй холбогдуулан ойлгомжгүй санагдсан зүйлс, асуумаар санагдсан зүйлс…

 

■ Анкет хүлээн авах

・Байгууллагын нэр: Зэмст ХХК

・Хариуцсан ажилтаны нэр: Энхбаяр

・Харилцах утас: 99990963

・Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/ZEMSTLLC/

Жич. Фэйсбүүк мессенжэрээр бүртгүүлнэ үү.

■ Бүртгэл дуусах хугацаа 2020.12.9 (Лхагва гариг) 17:00

 

Contents: