
YouTube дээр асаргааны ажил болон асаргаа халамжийн ажилтны улсын шалгалттай холбоотой сувгууд олон байдаг. Асаргааны ажилд анхлан суралцагчаас авхуулаад асаргаа халамжийн ажилтан болохоор зорьж буй хүмүүс зэрэг өргөн цар хүрээг хамарсан эрэлтэд нийцсэн бичлэгүүдээр баялаг.
Япон улсын асаргааны ажил болон улсын шалгалтын талаарх төсөөлөл авахад тань мөн хэрэг болохуйц сувгуудыг санал болгон танилцуулж байна. Та бүхэн сонирхож үзээрэй!
Contents:
Санко фүкүши коллеж
Халамжийн боловсрол олгодог мэргэжлийн сургууль “Санко фүкүши коллеж”-ийн YouTube суваг.
Асаргаа халамжийн ажилтны улсын шалгалтын асуултуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж шалгалтад үр дүнтэй бэлдэх аргуудыг заадаг.
Шинэ ажилтнуудад зориулсан сургалт, туршлагатай ажилтнуудын сургалт зэрэг сургалтуудын талаар танилцуулсан бичлэгүүд ч мөн орсон байдаг тул сургалтад суухын өмнөх санаа зовнил, эргэлзээг тань арилгахад тустай. Асаргааны салбарт карьераа өсгөхөд тань нэмэр болно гэж найдаж байна.
https://www.youtube.com/@%E4%B8%89%E5%B9%B8%E7%A6%8F%E7%A5%89%E3%82%AB%E3%83%AC%E3%83%83%E3%82%B8-i9n
Шинэ ажилтнуудын сургалтын талаарх үнэгүй танилцуулга бичлэг ①Асаргааны салбарын талаар мэдэж авах
"Асаргааны сургууль" Шёонан олон улсын академи
Асаргаа халамжийн ажилтны улсын шалгалт “Марүвакари текст”-с авхуулаад асаргаа халамжийн ажилтны шалгалтад бэлдэх текст, асаргаа халамжийн ажилтны шалгалтад бэлдэх сургалт, онлайн сургалт, бичлэгүүдийг оруулдаг Амейжю-Шёонан олон улсын академи ХК-ийн эрхлэн явуулдаг YouTube суваг.
Асаргаа халамжийн ажилтны зэрэг авсан гадаадын иргэдтэй хийсэн ярилцлага тавигдсан байгаа.
Хэрхэн бэлдсэн талаар нь сонирхож үзээрэй.
Тусгай ур чадварын 1-р зэрэгтэй гадаадын иргэдтэй хийсэн ярилцлага Vo.2 /Асаргааны ажлын талаарх ярилцлага/ хадмал орчуулгатай ver
”Алба ёсны” Японы Олон Улсын Халамжийн Үйлчилгээний Корпораци (JICWELS)
Японы Олон Улсын Халамжийн Үйлчилгээний Корпораци (JICWELS)-ийн албан ёсны суваг. Асаргааны ажил эрхэлдэг гадаад боловсон хүчнүүдэд хэрэгтэй мэдээллүүдийг хүргэдэг. Асаргааны ажилтан илгээдэг бүх улсуудыг хамруулан зохион байгуулсан семинарын бичлэгийг мөн оруулсан байгаа тул сонирхож үзээрэй.
https://www.youtube.com/@jicwels5396
Explore Nursing Care “Kaigo” in Japan
Japan Care Worker Guide
Асаргааны ажил болон Япон дахь аж амьдрал, Япон хэл сурахтай холбоотой гадаад ажилтнууд та бүхэнд хэрэг болох мэдээллүүдийг ойлгомжтойгоор танилцуулсан суваг. Японд асаргааны ажил эрхэлж буй ахмад ажилтнуудтай хийсэн ярилцлагын бичлэгүүд нь сурах арга барил, хувь хүний карьер сонголтод тань нэмэр болно гэж найдаж байна.
https://www.youtube.com/@JapanCareWorkerGuide
Our Voice
Ilmu Gunna’s Interview: From India to Shizuoka for Care Work (Japan Care Worker Guide)