Анх удаа хийх гэж буй асаргааны ажил, айж түгших зүйл олон байх нь дамжиггүй. Япон асаргааны ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхдээ цаг үргэлж эрхэмлэдэг зүйлсийг дор танилцуулъя. Заримыг нь шууд хэрэгжүүлэх ч боломжтой. Асаргааны ажилд түргэн дадах үүднээс заавал хэрэгжүүлж үзэцгээе.
Contents:
Тэмдэглэл хөтлөх
Асаргааны ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх үедээ тэмдэглэл хөтлөхөд бэлэн хувийн үзэг бал, тэмдэглэлийн дэвтэр биедээ байнга авч явдаг.
Учир нь бүтэн өдрийн турш бичиж тэмдэглэж авах боломж их гардаг.
Жишээ нь, өндөр настны биеийн байдалд өөрчлөлт орсон, тэдний ар гэрээс үг дамжуулсан үед гэх мэт. Биеийн байдал нь их өөрчлөлтгүй байсан ч эрүүл мэндийг нь хянах зорилгоор өдөр тутмын хоол ундны хэмжээ зэргийг нь тэмдэглэж авдаг.
Тэмдэглэл хөтлөх нь өөрөө тогтоохоос гадна бусад ажилтнуудад зөв мэдээлэл дамжуулах зорилготой.
Мөн өндөр настнуудын биеийн байдалд тохирсон асаргаанд ч чухал.
Энгийн үед та тэмдэглэл хөтөлдөггүй байж болох юм. Гэвч, хичээл хийх үедээ ойлгохгүй, мэдэхгүй зүйлээ тэмдэглэж авах зэргээр одооноос тэмдэглэл хөтлөх дадлыг бий болгох боломжтой.
Гярхай ажиглах
Өндөр настнууд дунд өвчин болон тэнэгрэлээс болоод биеийн байдлын өөрчлөлтөө анзаарахгүй, анзаарсан ч үгээр илэрхийлж, ойлгуулж чаддаггүй хүмүүс олон бий.
Тиймээс асаргааны ажилтнууд гярхай ажиглаж байх нь чухал юм. Ердийн үеийнхээс идэх хоолны хэмжээ нь бага, царай нь тааруу байх гэх мэт. Өндөр настнуудын биеийн байдал, сэтгэл санааны өөрчлөлтийг анзаарч мэдэхийн тулд ажиглах дадлыг бий болгоцгооё.
Тээнэгэлзэлгүйгээр асуух
Ажил үүргээ гүйцэтгэх явцад яах ёстойгоо мэдэхгүй, шийдвэр гаргахдаа эргэлзэх үе гардаг.
Жишээлбэл өндөрт настнууд「Ингэмээр байна」, 「Ийм юм идмээр байна」,「Ийм юм уумаар байна」 зэргээр ердийнхөөс өөр зүйл хүсэх үед. Аар саар зүйл дээр ч өөрөө дур мэдэн шийдвэр гаргалгүйгээр бусад ажилтнуудаас тээнэгэлзэлгүй асууж байгаарай. Энэ нь өндөр настнуудын эрүүл мэндийг хамгаалахад тустай. Мэдэхгүй зүйлээ нэрэлхэлгүйгээр асуух дадлыг бий болгоцгооё.