DAMDINSUREN ISHINKHOROL & BATGEREL ARIUNGEREL
Interview
Яагаад Япон явъя гэж шийдсэн бэ?
Монголд байхдаа нэг ном уншаад өөр орчинд очиж үзэх, өөр олон хүмүүстэй уулзаж үзэх, олон зүйлийг таньж мэдэхийг хүссэн. Тэр үед Япон улс хамгийн ойр санагдсан. Яагаад гэвэл сүмо бөх бий. Бас Японы Фүжи уул нь Отгонтэнгэр уултай газар доогуур холбоотой байдаг гэдгийг сонсоод, мөн Японы түүх болон анагаах ухааны салбарт сонирхолтой болж Япон явъя гэж шийдээд Япон хэлийг сурч эхэлсэн.
Би гадаад хэл сурах дуртай. Урьд нь 2, 3 гадаад хэл сурч байсан. Багаасаа япон кино зэрэгт дуртай байсан болохоор Япон хэл суръя гэж шийдээд Япон хэлний сургуульд орсон. Япон хэлний сургууль дээр асаргааны ажлын зарлал ирээд, анх асаргааны ажлын талаар мэдэж авсан.
Яагаад асаргааны салбарт ажиллах болсон бэ?
Миний мэргэжил бол сувилагч. Эмээтэйгээ өссөн. Харамсалтай нь эмээ минь 8 жилийн өмнө нас барсан. Тэр үеэс тухайн үед хамт байж чадаагүй учраас өөр олон хөгшин хүмүүсийг нас бартал нь илүү амар тайван, аз жаргалтай байлгаж өгөх юмсан гэж хүссэн учраас асаргааны ажлыг сонгосон.
Хүнтэй харьцдаг ажил учраас асруулагч маань аз жаргалтай байвал хараад аз жаргалтай болдог. Шөнө сайн унтаж амарсан, өглөө цовоо сэргэлэн байхыг хараад урам зориг авдаг.
Удаан хугацаанд асарч байгаа хүнийхээ биеийн байдлыг нь хараад л мэддэг болдог. Яг л гэр бүл шиг. Энэ бол ажлаасаа хамгийн их урам зориг авдаг зүйл минь юм.
Асруулагчдаас магтаалын үг сонсох, баярлалаа гэж хэлүүлэх үед сайхан санагддаг.
Бусад асаргааны газрыг сайн мэдэхгүй учраас харьцуулж хэлж чадахгүй байна. Хамт олон, ажиллаж байгаа хүмүүс нь маш эв найртай эвтэй байдаг. Тусалж дэмждэг. Ногоон байгууламжтай учраас гоё гэж боддог.
Миний одоо ажиллаж байгаа газрын сайн тал нь олон туршлагатай ажилчидтай. Яг одоо ажиллаж байгаа Short-stay -д доод тал нь 3-с дээш жил, дээд тал нь 10 гаран жил ажилласан ажилчид байдаг учраас чадахгүй, мэдэхгүй зүйл гарах үед сайн хэлж тусалж өгдөг.
Токиотой ойрхон. Корона гараад Токио явж үзээгүй байгаа. Явж үзмээр л байна. Байгалийн аюул гамшиг бага гэж сонссон.
Японд амьдарч эхлээд хамгийн сэтгэлд үлдсэн зүйл юу вэ?
Өнгөрсөн жилийн 7-р сард Кумагаяа хотын Үчива мацури баярт явсан. Японы баярууд маш сүрлэг болдог гэдгийг анх удаа мэдрээд, сэтгэлд хоногшсон.
Цаашдын зорилго, мөрөөдөл чинь юу вэ?
Богино хугацаанд Япон хэлэндээ сайжрахыг зорьж байгаа. Цаашдаа Японд нийгмийн халамж болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сурах хүсэлтэй.
Өөрийнхөө чин сэтгэлийг сайн сонсох хэрэгтэй. Зөвхөн цалингаа бодоод энэ ажлыг хийе гэвэл шантарч магадгүй. Хүнтэй хүн ёсоор харьцаж чаддаг, зөөлөн сэтгэлтэй хүнд бол тийм хэцүү ажил биш.
Мөн настай хүний биемахбодь болон сэтгэлзүйн онцлогийг сайн судлаарай. Япон хэлний сонсох дасгал их хийгээрэй. Мөн японоор подкаст сонсч, кино үзвэл сайн дасгал болно.
Асаргааны ажлаар ирэх гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, нэг талаараа хүнд ажил ч дасчих юм бол маш гоё ажил. Хэцүү зүйл зөндөө ч баярлах зүйл ч ихтэй, сурч мэдэх зүйл олон. Настай хүмүүсийг асарч байгаа учраас буянтай ажил гэж бодож байна.
Асруулагчийн өтгөн хаталт нь зүгээр болох, хоолоо сайн идэх, сайн унтаж бөх нойртой байх, гар маань даарсан байх үед атгаад “Гар нь хүйтэн хүний сэтгэл нь дулаан байдаг юм” гэж хэлэхэд нь үнэхээр баярласан.
Зөнөглөх өвчтэй, олон юм мартсан байгаа хүмүүс миний нэрийг цээжилсэн байхыг хараад хамгийн их баярласан.
Хамт ажилладаг хүмүүсээс жижиг зүйлийг ч чухалчилж үздэг байхыг сурч байгаа.
Асаргаа хийгээд анх удаа хүний живх сольж үзсэн. Мөн усанд оруулах, анхны тусламж яаж үзүүлэх вэ гэх мэт. Хамгийн сүүлд хүний бие муудах үед түргэн дуудах, түргэн ирсэн үед яах вэ гэдгийг үзсэн.
Анх асаргаа гэж ажлыг мэдээд, ирэхээсээ өмнө зөв мэдээлэл багатай байсан. Яг юу хийх ёстойгоо сайн мэдээгүй, үйлчлүүлэгч гэж ямар хүн байдаг вэ, хөгшин хүний асаргаа гэж Монголд байдгаас хэр өөр байдаг вэ гэх мэт, мөн зөнөглөх өвчний тухай. Монголд зөнөглөх өвчтэй хүн цөөн тул зөнөглөх өвчтэй хүнтэй хэрхэн харьцах, хэрхэн асрах зэрэг мэдэхгүй зүйл олон байсан. Энд ирснээсээ хойш олон зүйл сурч мэдсэн.
Япон хүнтэй ярилцаж, ойлголцоход хэцүү гэж бодсон учраас сонсох дасгал их хийсэн.
Япон хүний ажиллах арга барилаас суралцаж байна. Маш сайхан туршлага болж байна.
Анхны тусламж үзүүлэх сургалтад суусан. Мөн хэдэн хэмээс дээш халуунтай үед ямар арга хэмжээ авах вэ гэх мэт зүйлийг сурч мэдсэн.
Настай хүнтэй харьцах, настай хүнийг сайн ойлгодог болсон. Мөн сэтгэл хөдлөлөө сайн барьж сурсан.
Асаргааны ажлыг хийж эхэлснээс хойш их тэвчээртэй болсон. Бас сэтгэл хөдлөлөө дарж сурсан.
Японд ирж ажиллах хүсэлтэй Монгол хүмүүст зөвлөгөө өгнө үү?
Коронавирус дуусаад илүү хөгжилтэй амьдрал эхлэх байх. Япон бол далайтай уултай шинээр туршиж үзэх зүйл маш олон байгаа. Мөн Япон хоолыг идэж сурвал гоё. Шинкансэнд сууж үзмээр байна. Зун халуун ч гэсэн өвөл шиг цастай газар бас байдаг гэж сонссон.
Зун их халуун боловч ажил дотор сэрүүхэн байдаг.
Асаргааны ажил бол хэцүү, стресс их хуримтлагддаг учраас байнга ажлаа хийгээд, зөвхөн мөнгө хураая гэж бодолгүйгээр дуртай зүйлээ ч бас хийгээрэй. Жишээ нь хөгжим тоглох дуртай бол хөгжим тоглох, спортоор хичээллэмээр бол спортоор хичээллэх гэх мэт аль болох өөрт амар байхаар ажлаа хийвэл илүү хөгжилтэй, биед илүү амар байна гэж бодож байна.
Японы ямар хоол хүнсэнд дуртай вэ?
Японы тараг монгол элгэн тарагтай адилхан учраас тарагт дуртай болж байгаа.
Японд амттай зүйл олон. Монголд тэр бүр харагддаггүй юм гэвэл янз бүрийн бялуу, амттан их байдаг. Тэр дундаас үзэмтэй бялуу анх удаа амсаж үзээд сэтгэлд тод үлдсэн.
Ойрхон байдаг цэцэрлэгт хүрээлэн маш гоё модтой, байгалийн үзэсгэлэнтэй. Амралтын өдрүүдээр очих дуртай.
Миний ажиллаж байгаа Short-stay нь асруулагчидтайгаа хамт гадуур зугаалах үйл ажиллагаа зохиодог. Нэг удаа чавганы модны хүрээлэн үзэхээр явцгаасан. Монголд бол 3 сард цэцэг цэцэглэх нь ховор тул анх удаа 3 сард цэцэг цэцэглэсэн байгааг хараад маш гоё санагдаж байсан. Сэтгэлд хамгийн тод үлдсэн.
Contents: